ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААДЫН УУР АМЬСГАЛЫН АСУУДЛААРХ ДЭЛХИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ: ОРОН НУТГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТЕХНОЛОГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ЯВУУЛЖ, НОГООН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ

Парисын гэрээний дагуу дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтоо 2025 он гэхэд шинэчилсэн байх шаардлагатай. Дэлхийн хүн амын 57% гаруй нь хот суурин газарт амьдарч буй өнөө үед дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтуудыг биелүүлж, ахиц гаргахад орон нутгийн засаг захиргаадын үүрэг оролцоо нэн чухал юм.

Орон нутгийн засаг захиргаадын уур амьсгалын асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалт нь 2025 оны 4-р сарын 14-16-ны өдрүүдэд БНСУ-ын Гояанг хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд 44 орны 1,602 төлөөлөгч бүртгүүлж, 1,577 нь биечлэн оролцов. Оролцогчдын дунд 29 улсын 82 орон нутгийн захиргааг төлөөлсөн 30 хотын дарга, 11 орлогч дарга оролцсон нь орон нутгийн удирдлагууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, идэвхтэй оролцож байгааг, мөн тэдгээрийн үүрэг оролцоо өндөр ач холбогдолтой болохыг харууллаа.

Орон нутгийн захиргаадын уур амьсгалын асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолын арга хэмжээний зураг (Гэрэл зураг: ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан алба)

 

Уг арга хэмжээг ИКЛЭЙ болон БНСУ-ын Гёнги аймгийн захиргаа хамтран “Орон нутгийн түвшинд өөрчлөлт хийж уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг шийдвэрлэн, амьдралын чанарыг сайжруулах нь” гэсэн үндсэн сэдэв, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүд, иргэдийн оролцоо, уур амьсгалын эдийн засаг, тэгш хүртээмж, байгальтай зохицон амьдрах гэсэн таван дэд сэдвийн доор амжилттай зохион байгууллаа. Оролцогчид тэргүүн туршлага, технологийн дэвшилтэт шийдлүүдээ хуваалцан, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг орон нутгийн хэмжээнд илүү үр дүнтэй даван туулахад чиглэсэн, ногоон шилжилтийг шинжлэх ухаанд суурилсан арга замаар хэрэгжүүлэх боломжуудтай танилцав.

 

Зүүн Азийн Идэвхтэй Оролцоо: Хотын засаглалын чиглэлээр шинэ туршлагаа танилцууллаа

Хятад улсын Гүйяанг, Чанчүнь, Чэнду, Монгол улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, мөн Узбекистан улсын Каттакурган, Гиждуван дүүрэг зэрэг Зүүн болон Төв Азийн олон хотоос ирсэн төлөөлөгчид салбар хуралдаануудад оролцож, хотын уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй шинэлэг туршлага, ололт амжилтаа танилцууллаа. 

4-р сарын 15-нд ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан албанаас Зүүн Азийн Бүсийн Гүйцэтгэх Хорооны (БГХ буюу RexCom) жил тутмын уулзалтыг зохион байгуулав. Сөүл, Чанчүнь, Гёнги муж болон Нью Тайбэй хотын удирдлагууд болон төлөөлөгчид БГХ-ны гишүүнээр оролцож, илтгэл тавьсан ба Киото хотын төлөөлөгчид цахимаар оролцлоо. Уулзалтаар 2024–2025 оны хугацаанд Зүүн Азийн орон нутгийн захиргаадын тогтвортой хөгжлийн чиглэлээр хийсэн ажлуудыг дүгнэж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээ, үйл ажиллагаан дахь тэдгээрийн стратегийн үүргийг хэлэлцэв.

 

ИКЛЭЙ Зүүн Азийн Гүйцэтгэх Хорооны жил тутмын уулзалтын зураг (Гэрэл зураг: ИКЛЭЙ Зүүн Ази)

 

Зүүн болон Төв Азийн хотуудын туршлагаас онцлох зүйлс

“Хиймэл оюун ба өгөгдөлд суурилсан шийдлүүд: Хэмжих, тайлагнах, баталгаажуулах (MRV) системүүд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Чэнду хотын Төлөвлөлт, Зураг төслийн Хүрээлэнгийн ахлах төлөвлөгч, ахлах инженер Жүюүн Шяо Чэнду хотын инновац, технологид суурилсан туршлагаас хуваалцлаа. Тус хот нь эрт үеэс байгаль, хүрээлэн буй орчны элементүүдийг хот төлөвлөлтөндөө тусган, оруулж ирсэн бөгөөд бүс нутгийнхаа усжуулалт, үерийн хяналтад чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа 2,000 гаруй жилийн түүхтэй Дужиянянь(都江堰) усан хангамжийн систем нь үүний нэг жишээ юм. Байгальтай зохицон амьдрах энэхүү мөнхийн философи нь Чэндү хотын гаргасан “Цэцэрлэгт хүрээлэнт хот” санаачлагын үндэс болж, хотыг байгаль орчинтойгоо нийцэн орших тогтвортой хот болон хөгжихөд түлхэц үзүүлж байна.

Чэндү хот нь байгаль орчны засаглал болон гамшгийн хариу арга хэмжээ авах стратегиудаа сайжруулах зорилгоор хиймэл оюун, их өгөгдлийг ашиглах чиглэлд идэвхтэй алхам хийж байна. Жишээлбэл, тус хот сүүлийн арван жилийн цаг уурын өгөгдөлд үндэслэн салхины орчны загвар боловсруулсан бөгөөд энэ нь хот төлөвлөлтийг оновчтой болгох, цаст уулсын харагдах байдлыг сайжруулахад чиглэжээ. Мөн үерийн эсрэг тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд намгархаг газрууд болон бусад экосистемийг тусган оруулсан, хүчтэй аадар борооны нөхцөл байдлыг загварчлан харуулах гидравлик загваруудыг ашиглаж байна. Үүнээс гадна, хүний нийгмийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх зорилгоор хэл яриаг боловсруулах, дүрс таних технологийг ашиглан хотыг ногооруулах төсөл, санаачлагуудаа иргэдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болж байна.

 

Zhuyun XIAO, Senior Planner and Senior Engineer of Chengdu Planning and Design Institute, delivered a speech at the symposium on "Artificial Intelligence and Data-Driven Solutions, MRV System".

Чэндү хотын Төлөвлөлт, Зураг төслийн Хүрээлэнгийн ахлах төлөвлөгч, ахлах инженер Жүюүн Шяо “Хиймэл оюун ба өгөгдөлд суурилсан шийдлүүд, MRV систем” сэдэвт симпозиумд илтгэл тавилаа. (Зураг: ИКЛЭЙ Зүүн Ази)

 

Гүйяанг хотын дэд дарга Хэ Фэй “Байгальд нийцэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ” сэдэвт салбар хуралдаанд илтгэл тавьж Гүйяанг хотын ногоон, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах, өндөр хөгжлийг дэмжихэд чиглэсэн стратегийн санаачлагуудаа танилцуулсан юм. Тус хот уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ, үйл ажиллагаагаа хот төлөвлөлттэй уялдуулан, ногоон, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах, тойрог эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх замаар тогтвортой хөгжилд хүрэх арга, замуудыг идэвхтэй эрэлхийлж байна. Энэ хотын зүгээс экологи хамгааллын хэргүүдийг шийдвэрлэх тусгай шүүх, тэр дундаа улсын анхны “ногоон санхүүгийн шүүх”-ийг байгуулсан явдал нь байгаль орчныг хамгаалах институцийн баталгааг нэмэгдүүлжээ.

He Fei, Vice Mayor of Guiyang, speaks at a session titled "Climate Action in Harmony with Nature"

Гүйяанг хотын дэд дарга Хэ Фэй “Байгальд зохицсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ” сэдэвт салбар хуралдаанд илтгэл тавилаа (Зураг: ИКЛЭЙ Солонгос)

Сүүлийн жилүүдэд Гүйяанг хот ногоон шилжилт болон нүүрсхүчлийн хий бага ялгаруулах чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасан. Тус хот цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, аж үйлдвэрлэлийн бүтцээ оновчтой болгоод байна. Одоогийн байдлаар Гүйяанг хот усан цахилгаан станцын 1.648 сая кВт, төвлөрсөн нарны цахилгаан станцын 200 мянган кВт, салхин станцын 207,500 кВт суурилагдсан хүчин чадалтай болоод байна. 2020 оноос хойш нийт 40 тэрбум юаний хөрөнгө оруулалт бүхий 886 технологийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлсэн байна. Өнөөдөр Гүйяанг хот 87 ногоон үйлдвэр, 23 нийлүүлэлтийн ногоон сүлжээ бүхий аж ахуйн нэгж, 11 ногоон аж үйлдвэрийн парктай. Мөн түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт үзэгдэлд хариу үйлдэл үзүүлэх шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнийг зохицуулах чадавхаа нэмэгдүүлсэн. Үүнд эрсдэлийг урьдчилан таамаглах, үнэлэх загвар ашиглах зэрэг шинжлэх ухаан, технологийн арга, замаар дамжуулан хотын үйл ажиллагаа, оршин суугчдын амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээнүүд багтах юм.

“Байгальд зохицсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ” сэдэвт салбар хуралдаан. (Гэрэл зураг: ИКЛЭЙ Зүүн Ази)

 

Узбекистаны Гиждуван дүүргийн Инновац, Хөгжлийн орлогч дарга Жасур Шарипов “Уур амьсгалын шударга ёс ба эмзэг бүлгийн нийгмийн хамгааллын сүлжээ” сэдвийн хүрээнд болсон дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрээр Узбекистан улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудлуудад идэвхтэй хариу арга хэмжээ авч, байгалийн нөөцийн ашиглалтыг үр ашигтай болгох, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргаж буйг онцолсон юм. Сүүлийн жилүүдэд тус улс эмзэг бүлгийн иргэдэд эдийн засаг, нийгмийн дэмжлэг үзүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй хүмүүст чиглэсэн тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэлт нэвтрүүлжээ. Бухар мужийн 11 дүүргийн нэг болох Гиждуван дүүрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, тэр дундаа нар, салхины эрчим хүчний хөгжилд онцгой ач холбогдол өгч, цэвэр эрчим хүчийг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.

Узбекистан улсын Гиждуван дүүргийн Инновац, Хөгжлийн орлогч сайд Жасур Шарипов “Уур амьсгалын шударга ёс ба эмзэг бүлгийн нийгмийн хамгааллын сүлжээ” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцов. (Гэрэл зураг: ИКЛЭЙ Зүүн Ази)

 

“Уур амьсгалын өөрчлөлтийн технологид түшиглэсэн орон нутгийн сэргээн босголт” сэдэвт хуралдаанд Монгол улсын Улаанбаатар хотын даргын орлогч А.Амартүвшин үг хэллээ. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хотын санаачлагуудыг онцолсон юм. Улаанбаатар нь Монгол улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг хэдий ч хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг, ДНБ-ий 67 хувийг бүрдүүлдэг тул агаарын бохирдол, орон сууцны хомсдол, замын түгжрэл зэрэг олон асуудалтай тулгарч байна.

 

Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын зүгээс “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг түргэтгэн, 2050 он гэхэд нийт эрчим хүчний 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангахаар зорилго тавин ажиллаж байна. Мөн гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ шийдлүүд нэвтрүүлэх, дулаан хангамжийн тогтолцоог оновчтой болгох, ухаалаг хотууд байгуулахад чиглэсэн бодлогууд хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилга нь ногоон шилжилтийг дэмжиж, хотын тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой юм.

Amartuvshin Amgalanbayar, Deputy Mayor of Ulaanbaatar, Mongolia, speaking at the conference "Local Revitalization through Climate Technology".

Монгол Улсын Улаанбаатар хотын орлогч дарга А.Амартүвшин “Уур амьсгалын өөрчлөлтийн технологид түшиглэсэн орон нутгийн сэргээн босголт” сэдэвт бага хуралд үг хэлж буй агшин. (Гэрэл зураг: ИКЛЭЙ Зүүн Ази)

 

Дээд хэмжээний уулзалтын онцлох болон зөвшилцөлд хүрсэн асуудлууд

Тус уулзалтаар бодлого боловсруулах, технологийн инновац, нийгмийн оролцоо болон бусад салбаруудыг хамарсан 3 нэгдсэн хуралдаан, 11 сэдэвчилсэн хуралдаан, 2 тусгай хуралдаан, 2 дагалдах арга хэмжээ болж, нийт 107 илтгэгч тайзан дээр үзэл бодлоо хуваалцлаа.

Гурван өдрийн турш өрнөсөн гүнзгий хэлэлцүүлэг, харилцан ойлголцол, санал солилцооны дараа оролцогчид өргөн хүрээнд санал нэгдэв. Орон нутгийн засаг захиргаад уур амьсгалын хямралын асуудал ноцтой байдалд хүрснийг хүлээн зөвшөөрч, түүний эсрэг арга хэмжээ авах чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа харуулсан юм. Мөн сэргээгдэх эрчим хүч болон нүүрсхүчлийн хийг бууруулах буюу арилгах үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасгахын тулд шинжлэх ухаанд суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн бодлого шаардлагатай байгаа гэдэг дээр үзэл бодол нэгдсэн. Түүнчлэн, бодлогын хэрэгжилтийн шударга байдал, уялдаа холбоог сайжруулахын тулд хамтын ажиллагааны тэгш хүртээмжтэй, ил тод тогтолцоог бий болгох нь чухал юм. Уулзалтаар мөн нийгмийн эмзэг бүлгийг, нэн ялангуяа бага орлоготой, өндөр настай иргэдийг, уур амьсгалын хямралын үр дагавар, хор хохиролоос хамгаалах хамгаалалтыг бэхжүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Цаашилбал, экосистемд чиглэсэн уур амьсгалын бодлогыг нэвтрүүлснээр орон нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлж, байгальтай зохицон хөгжих нийгэмд шилжих үйл явцыг дэмжих юм.

Хаалтын ёслол дээр Улаанбаатар хотын орлогч дарга А.Амартүвшин “Бид хамтын хүчин чармайлтынх үр дүнд хотоо хөгжил цэцэглэлт рүү хөтөлж, бүгдэд хүртээмжтэй ногоон, тогтвортой ирээдүйг бүтээж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

 

Орон нутгийн захиргаадын уур амьсгалын асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтын зураг (Гэрэл зураг: ИКЛЭЙ Солонгос дахь Төлөөлөгчийн газар)
WORLD SECRETARIAT
Kaiser-Friedrich-Straße 7, 53113 Bonn, Germany
T: +49-228 / 97 62 99-00
F.+49-228 / 97 62 99-01 http://www.iclei.org
EUROPE
European Secretariat
Leopoldring 3, 79098 Freiburg, Germany
http://www.iclei-europe.org
Brussels Office
Rue du Luxembourg 19-21, 1000 Bruxelles, Belgium
https://iclei-europe.org/
AFRICA
Africa Secretariat
Unit 1, 2nd Floor, South Tower, Sable Park, 14 Bridge Boulevard, Century City, Cape Town, 7441
https://africa.iclei.org/
NORTH AMERICA
Canada Office
401 Richmond St W suite 204, Toronto, ON M5V 3A8, Canada
http://www.icleicanada.org
USA Office
1536 Wynkoop St #901, Denver, CO 80202, USA
http://www.icleiusa.org
MEXICO, CENTRAL AMERICA and the CARIBBEAN
Mexico, Central America and Caribbean Secretariat
Eje Central Lázaro Cárdenas 13 Edificio Miguel Abed Piso 5 Oficinas 506 y 507, Alcaldía Cuauhtémoc, Centro 06050 CDMX, México
http://www.iclei.org.mx
SOUTH AMERICA
South America Secretariat
Rua Marquês de Itu, 70 - 14º andar Vila Buarque CEP 01223-000 São Paulo, SP, Brasil
http://americadosul.iclei.org
SOUTH ASIA
South Asia Secretariat
Ground Floor, NSIC-STP Complex NSIC Bhawan, Okhla Industrial Estate New Delhi – 110020, India
https://southasia.iclei.org/
EAST ASIA
East Asia Secretariat
14/F, Seoul Global Center Building, 38 Jongno, Jongno-gu, Seoul, South Korea (110-110)
http://eastasia.iclei.org
Japan Office
1-14-2 Nishi-Shimbashi,Minato-ku, Tokyo, Japan 105-0003
https://japan.iclei.org
Korea Office
17-59 Kintex-ro, Ilsanseo-gu, Goyang-si, Gyeonggi-do 10390, Republic of Korea
https://www.icleikorea.org
Beijing Office
1209B Diyang Tower No.2 North Road East 3rd Ring, Chaoyang Dist., Beijing 100027, China
http://eastasia.iclei.org/
Kaohsiung Capacity Center
4F. No.436, Daye N. Rd., Xiaogang Dist., Kaohsiung City 812, Taiwan
http://icleikcc.org
SOUTHEAST ASIA
Southeast Asia Secretariat
Manila Observatory Ateneo de Manila University Loyola Hts., Quezon City 1108 Philippines
https://icleiseas.org
Indonesia Project Office
Rasuna Office Park III WO. 06-09 Komplek Rasuna Epicentrum Jl. Taman Rasuna Selatan, Kuningan DKI Jakarta, 12960, Indonesia
OCEANIA
Oceania Secretariat
Level 1, 200 Little Collins Street Melbourne, Victoria 3000, Australia
https://www.icleioceania.org