Бидний арга барил

Тогтвортой ертөнцийн түлхүүр нь хотын тогтвортой хөгжил юм.

Бидний арга барил – хөгжлийн чиг баримжаа

ИКЛЭЙ олон улсын байгууллага нь орон нутгийн түвшнээс дэлхийн түвшинд хүрч ажиллан, хот суурин газрын бодлого зохицуулалтыг чиглүүлж, амьдрах орчныг өөрчлөн, сайжруулахад оролцож байна. Бид засгийн газар, хот, суурин газар, орон нутгийн засаг захиргаа, олон улсын холбоо, мөн аж үйлдвэрийн салбарууд болон оролцогч талуудыг хооронд нь холбож, хот-хот, хот-бүс нутаг, орон нутаг-дэлхий, орон нутаг-үндэсний хэмжээний гэсэн холбоос үүсгэн ажилладаг. Ийнхүү хот, суурин газар, орон нутгийн, үндэсний болон олон улсын оролцогч талууд, бодлого зохицуулалт, үүрэг амлалт, санаачилгуудыг хооронд нь холбож өгснөөр хотын тогтвортой хөгжлийг дэмжих үйл ажиллагааг бүх түвшинд нь бэхжүүлж чаддаг.

ИКЛЭЙ байгууллагын зүгээс хот, суурин газар, орон нутгийн түвшинд өөрчлөлтийг удирдан, чиглүүлэхдээ тодорхой салбар, нутаг дэвсгэрийг хамарсан харилцан хамаарал бүхий таван чиг баримжааг баримталдаг юм. Энэхүү загварын тусламжтайгаар орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаадын зүгээс хот суурин газрын системийг бүхэлд нь өөрчилж, нэгдмэл, цогц байдлаар шийдэл боловсруулах боломжтой болох юм.

Доор жагсаан харуулсан хөгжлийн таван чиг баримжааг ИКЛЭЙ Монреалийн амлалт, стратегийн алсын хараа 2018-2024 баримт бичигт анх дурдаж, ИКЛЭЙ Малмёгийн амлалт, стратегийн алсын хараа 2021-2027 буюу ИКЛЭЙ сүлжээ байгууллагын ажлын удирдамжид оруулсан байдаг.

Хөгжлийн таван чиг баримжаа

Хот бол маш нарийн төвөгтэй систем юм. Хот суурин газрын системийг бүрдүүлж буй хэсгүүд, хүнс түгээх сүлжээ, эрчим хүчний сүлжээнээс авхуулаад тээвэр, ногоон зам бүгд хоорондоо уялдаа холбоотой, динамик байдаг. Эдгээрийн аль нэгэнд нь өөрчлөлт оруулахад бусдадаа нөлөөлж, системийн хэмжээний өөрчлөлтөд хүргэж болзошгүй. Энэ бүх харилцан уялдааг харгалзан үзсэний үндсэн дээр шийдэл боловсруулах нь тогтвортой хөгжилд нэн чухал ач холбогдолтой.

Тиймээс, асуудлыг бүхэлд нь авч үзэн, системийн түвшинд өөрчлөлт хийх зорилгоор нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг, байгальд түшиглэсэн, тэгш хүртээмжтэй, тэсвэрлэн сэргэх чадвар бүхий, тойрог хөгжил рүү чиглэсэн ИКЛЭЙ-н таван чиг баримжааг боловсруулсан юм.

Дээрх хөгжлийн таван чиг баримжаа нь хүний амьдралын хэв маяг, барилга байгууламж болон хүрээлэн буй орчны тэнцвэрийг хангасан цогц шийдлүүд боловсруулахад зориулагдсан тогтолцооны бүрдэл хэсгүүд болно. Орон нутаг, бүс нутгийн засаг захиргаад болон дэлхийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн сүлжээ байгууллага болохынхоо хувьд ИКЛЭЙ дээрх зарчмуудыг баримтлан асуудалд олон талаас нь хандаж, үзүүлэх нөлөөлөл, үр дүнг илүү оновчтой болгохыг зорьдог. Жишээлбэл, байгальд түшиглэсэн хөгжил нь тэсвэрлэн сэргэх чадварт хэрхэн эерэгээр нөлөөлөх, эсвэл нүүрсхүчлийн хий бага ялгаруулах хөгжлийн чиг баримжаанд тэгш байдлын асуудлыг хэрхэн нэгтгэж оруулах гэх мэт.

Манай сүлжээнд нэгдсэн орон нутаг, бүс нутаг, хот, суурин газрын захиргаад хотын тогтвортой хөгжилд анхаарч, системийн өөрчлөлт хийхдээ эдгээр зарчмуудыг удирдамж болгон баримталдаг. Чиг баримжаа бүр нь олон салбарыг хамрах бөгөөд дотроо тогтвортой хөгжлийн олон стратегийг агуулсан байна. Нүүрсхүчлийн хийн бага ялгаруулалт бүхий хөгжлийн чиг баримжааны хувьд, жишээлбэл, тээвэр, барилга байгууламж, эрчим хүч гээд холбогдох салбаруудыг хамааруулан тооцоолно.

Бид ажлаа аль болох олон чиг баримжааг нэгтгэх байдлаар төлөвлөн, зохион байгуулдаг. Төсөл, түншлэл, санаачилга гэх мэт аливаа үйл ажиллагаанд олон зарчим ашиглах тусам гарах өөрчлөлт ихсэх хандлагатай байдаг тул бид үйл ажиллагаагаа ихэвчлэн нэг давамгайлах чиг баримжаа эсвэл нэгтгэсэн чиг баримжааны дагуу удирдан явуулдаг.

Аливаа хот, орон нутаг, бүс нутгийн захиргаа нь чиг баримжаа тус бүрийн хувьд хотын тогтвортой хөгжилтэй холбоотой олон үйл ажиллагааг уялдуулан хэрэгжүүлэх боломжтой.

Хөгжлийн таван чиг баримжаа

Хорт хий бага ялгаруулах хөгжлийн чиг баримжаа

Тэг ялгаруулалт зарчмыг баримтлан, хорт утааг бага байлгах хөгжлийн зорилтын дагуу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, эдийн
засгийн шинэ боломжуудыг бий болгон, хүний нийгмийн болон байгалийн тогтолцоог эрүүлжүүлэн сайжруулна. Энэхүү зарчмын дагуу орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны зүгээс халаалт, хөргөлт, гэрэлтүүлэг, хоол хүнсний системээс ялгарах байгаль орчин бохирдуулагчид, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дуу чимээ багасгах арга хэмжээ авдаг. Бүх үйл ажиллагаандаа, ялангуяа тээвэр, хог хаягдал болон барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулдаг. Түүгээр ч зогсохгүй, зуун хувь сэргээгдэх эрчим хүч ашиглан, чулуужсан буюу шатах түлшнээс татгалзаж, байгальд түшиглэсэн шийдэл ашиглах замаар энэ зууны дунд үе гэхэд сэргээгдэх эрчим хүчний эрин үеийг эхлүүлэн, нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй дэд бүтэцтэй болж, үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. Мөн зорчигч, ачаа тээврийн тогтвортой хөгжилд ээлтэй хөдөлгөөнийг дэмжиж, цэвэр түлшний бодлого болон сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг цахилгаан тээврийн хэрэгслийг нэн тэргүүнд тавьж, хүн төвтэй хөдөлгөөнт шийдлүүдийг илүү чухалчилдаг юм.

Байгальд түшиглэсэн хөгжлийн чиг баримжаа

Биологийн олон янз байдал болон хот, суурин газрын экосистем нь тухайн хот, орон нутгийн эдийн засаг, сайн сайхан байдал, тэсвэрлэн сэргэх

чадварын үндэс суурь болж өгдөг тул байгальд

түшиглэсэн хөгжлийн чиг баримжааны дагуу

эдгээрийг хамгаалж, сайжруулна.

Энэхүү зарчмыг баримтлан орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаадын зүгээс орчны эрүүл ахуйд тэргүүлэх ач холбогдол өгч, агаар, ус, хөрснөөс гадна хүний амьдрал, эрүүл мэндийг тэтгэх байгалийн бүх нөөцийг хадгалж, хамгаалдаг. Мөн байгаль орчинд түшиглэсэн эдийн засгийн шинэ боломжуудыг нээх, хүний амьдралд зайлшгүй шаардлагатай экосистемийн үйлчилгээг хэвийн явуулах стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн сацуу байгальд түшиглэсэн шийдлүүдийг ашиглаж хөх (ус), ногоон (ургамал) дэд бүтцийг хэрэгжүүлэн, ногоон бүсийн хөгжлийг дэмждэг.

Тойрог хөгжлийн чиг баримжаа

Тойрог хөгжлийн чиг баримжааны дагуу үйлдвэрлэл, хэрэглээний шинэ загваруудыг нэвтрүүлж, үйлдвэрлээд, хэрэглээд, хаядаг шугаман загварыг халах замаар дахин боловсруулах, хамтран хэрэглэх, нөхөн сэргээх боломж бүхий
нөөц ашиглалтыг дэмждэг тогтвортой нийгмийг
бий болгоно.
Энэхүү зарчмын дагуу орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны зүгээс хотын болон эдийн засгийн хөгжлөөс нөөцийн хамаарлыг салгаж, бараа, үйлчилгээний үнэд байгаль орчин, нийгмийн хүчин зүйлийн зардлыг тооцон оруулна. Нөөцийн тэгш хүртээмжийг дэмжиж, хот болон хот орчимд хаалттай эргэлтийн систем нэвтрүүлж нөөцийг бүрэн ашиглахад анхаарна. Нөөцийг үрэхгүй, хаяхгүй, нэмж олборлохгүй, үр дүнтэй ашиглах шинэ орон нутгийн эдийн засгийг дэмжинэ. Орон нутгийн болон бүсийн засаг захиргаанаас тогтвортой хог хаягдлын менежментэд түлхүү анхаарч, бизнесийн салбартай зах зээлийн судалгааны эхний үе шатаас авахуулаад орон нутгийн тогтвортой байдлын зорилтуудыг дэмжсэн, иргэдийн хэрэгцээнд нийцсэн шийдэл гарган, нэвтрүүлэх хүртэлх бүх үе шатад хамтран ажиллана. Илүү ухаалаг, байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн сонгон худалдан авч, ногоон эдийн засгийг дэмжинэ.

Тэсвэрлэх чадвар бүхий хөгжлийн чиг баримжаа

Тэсвэрлэн сэргэх чадвар бүхий хөгжлийн чиг
баримжааг баримтлан байгаль орчин,
технологи, нийгэм, хүн ам зүйн зэрэг хурдацтай
өөрчлөлтөөс үүдэлтэй стресс, цочролоос
урьдчилан сэргийлэх, даван туулах болон
эргэн хэвийн байдалд орох чадамжийг
нэмэгдүүлнэ.
Энэхүү зарчмын дагуу орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны зүгээс тэсвэрлэн сэргэх чадварыг хотын стратегийн цөм болгож, нийгмийн эмзэг бүлгийн эрх, хэрэгцээг харгалзан шинээр үүсэж болзошгүй аюул, эрсдэлд бэлтгэдэг. Хүн болон хүрээлэн буй орчинд учирч болзошгүй ачааллыг хөнгөвчлөн үндсэн системүүдийг тасралтгүй бэхжүүлэн ажилладаг. Төрийн болон бусад байгууллага, явуулдаг үйл ажиллагаанд нь итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор ил тод, тэгш хүртээмжтэй хандлагыг баримталдаг.

Тэгш хүртээмжтэй, хүн-төвтэй хөгжлийн чиг баримжаа

Тэгш хүртээмжтэй, хүн-төвтэй хөгжлийн зарчмыг баримталснаар илүү эрх тэгш, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, нийгмийн бүх хэсгийг хамруулсан хотыг цогцлоож, ядуурлыг бууруулна.
Энэхүү зарчмыг баримтлан орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны зүгээс бүгдийг тэгш хүртээмжтэй хамруулсан хөгжлийг дэмжих, хүний амьдралыг тэтгэгч байгаль экологийн системүүдийг хамгаалах үйл явц, загваруудыг хэрэгжүүлдэг. Хүн бүрийг аюулгүй, баталгаатай хүнс, ус, эрчим хүч, ариун цэврийн үйлчилгээгээр хангаж, агаар, хөрсийг цэвэр байлгахыг зорин ажилладаг. Түүнчлэн олон янз байдал, өвөрмөц ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн хүн төвтэй, аюулгүй, нийгэм, соёлын хувьд нягт нэгдмэл орчинг цогцлоон бүтээнэ.

Тогтвортой хотын ирээдүйг бүтээх бидний үйл ажиллагаанд нэгдээрэй.

Хоорондоо харилцан уялдаа бүхий таван чиг баримжааг баримтлан урагшилж буй даян дэлхийн сүлжээний гишүүн болоорой.

Бидэнтэй нэгдээрэй.
WORLD SECRETARIAT
Kaiser-Friedrich-Straße 7, 53113 Bonn, Germany
T: +49-228 / 97 62 99-00
F.+49-228 / 97 62 99-01 http://www.iclei.org
EUROPE
European Secretariat
Leopoldring 3, 79098 Freiburg, Germany
http://www.iclei-europe.org
Brussels Office
Rue du Luxembourg 19-21, 1000 Bruxelles, Belgium
https://iclei-europe.org/
AFRICA
Africa Secretariat
Unit 1, 2nd Floor, South Tower, Sable Park, 14 Bridge Boulevard, Century City, Cape Town, 7441
https://africa.iclei.org/
NORTH AMERICA
Canada Office
401 Richmond St W suite 204, Toronto, ON M5V 3A8, Canada
http://www.icleicanada.org
USA Office
1536 Wynkoop St #901, Denver, CO 80202, USA
http://www.icleiusa.org
MEXICO, CENTRAL AMERICA and the CARIBBEAN
Mexico, Central America and Caribbean Secretariat
Eje Central Lázaro Cárdenas 13 Edificio Miguel Abed Piso 5 Oficinas 506 y 507, Alcaldía Cuauhtémoc, Centro 06050 CDMX, México
http://www.iclei.org.mx
SOUTH AMERICA
South America Secretariat
Rua Marquês de Itu, 70 - 14º andar Vila Buarque CEP 01223-000 São Paulo, SP, Brasil
http://americadosul.iclei.org
SOUTH ASIA
South Asia Secretariat
Ground Floor, NSIC-STP Complex NSIC Bhawan, Okhla Industrial Estate New Delhi – 110020, India
https://southasia.iclei.org/
EAST ASIA
East Asia Secretariat
14/F, Seoul Global Center Building, 38 Jongno, Jongno-gu, Seoul, South Korea (110-110)
http://eastasia.iclei.org
Japan Office
1-14-2 Nishi-Shimbashi,Minato-ku, Tokyo, Japan 105-0003
https://japan.iclei.org
Korea Office
17-59 Kintex-ro, Ilsanseo-gu, Goyang-si, Gyeonggi-do 10390, Republic of Korea
https://www.icleikorea.org
Beijing Office
1209B Diyang Tower No.2 North Road East 3rd Ring, Chaoyang Dist., Beijing 100027, China
http://eastasia.iclei.org/
Kaohsiung Capacity Center
4F. No.436, Daye N. Rd., Xiaogang Dist., Kaohsiung City 812, Taiwan
http://icleikcc.org
SOUTHEAST ASIA
Southeast Asia Secretariat
Manila Observatory Ateneo de Manila University Loyola Hts., Quezon City 1108 Philippines
https://icleiseas.org
Indonesia Project Office
Rasuna Office Park III WO. 06-09 Komplek Rasuna Epicentrum Jl. Taman Rasuna Selatan, Kuningan DKI Jakarta, 12960, Indonesia
OCEANIA
Oceania Secretariat
Level 1, 200 Little Collins Street Melbourne, Victoria 3000, Australia
https://www.icleioceania.org