2012 онд байгуулагдсан ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан алба нь Өмнөд Солонгосын Сөүл хотын захиргаанд байрладаг бөгөөд бүс нутгийн төсөл, үйл ажиллагааг зохицуулж, Хятад болон түүнтэй хэл, соёл нэгтэй улсууд, Япон, Солонгос, Монгол дахь ИКЛЭЙ-н гишүүдэд дэмжлэг үзүүлдэг. Бид техникийн зөвлөгөө, сургалт, мэдээллийн үйлчилгээ үзүүлж, чадавх бэхжүүлэх, мэдлэг солилцох, орон нутгийн болон бүс нутгийн хөтөлбөр, солилцооны платформуудаар дамжуулан орон нутгийн захиргаадыг тогтвортой хөгжлийн зорилгоо биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг.
2018 оны 3-р сард ИКЛЭЙ Зүүн Ази хариуцсан алба Бээжин хотын захиргааны дэмжлэгтэйгээр Хятад улсын хот, суурин газар, орон нутагт нэгдмэл, цогц, тэгш хүртээмжтэй тогтвортой хөгжил, экологийн соёл иргэншлийг бий болгож, байгаль орчныг хамгаалан сайжруулах зорилгоор Бээжин дэх Төлөөлөгчийн газраа нээсэн. Энэхүү төлөөлөгчийн газар нь Хятадын орон нутгийн засаг захиргаадад нүүрсхүчлийн хий багатай, тэсвэрлэн сэргэх чадвартай, байгаль орчинд ээлтэй хотуудыг байгуулах; ногоон, тойрог эдийн засгийг хөгжүүлэх, ИКЛЭЙ-н дэлхийн хотуудын сүлжээгээр дамжуулан харилцан мэдлэг солилцох, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.