ИКЛЭЙ-н глобал дэмжлэг, нөлөөлөл

Дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө авах арга хэмжээг төлөвлөх, бодлого боловсруулахдаа орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааг онцгой анхаарч авч үзнэ.

ИКЛЭЙ-н глобал дэмжлэг, нөлөөлөл

ИКЛЭЙ нь орон нутгийн болон бүс нутгийн захиргаадын хотын тогтвортой хөгжлийг дэлхий даяар өргөжүүлэх үйл ажиллагааг дэмжих глобал бодлогын орчин бий болгохыг зорьдог.

Орон нутгийн болон бүс нутгийн захиргаадыг дэмжин таниулах, оролцоо болон нөөцөөр хангах, глобал бодлогыг үйл хэрэг болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг нь харуулах тогтвортой хөгжлийн глобал орчинг бид дэмжин ажиллаж, тодорхой түвшинд ихээхэн ахиц гаргаад байна.

ИКЛЭЙ сүлжээний гишүүд нь манай глобал дэмжлэг, нөлөөллийн үйл ажиллагааны салшгүй нэгдмэл хэсэг юм. Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, Парисын уур амьсгалын хэлэлцээр, Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох үндэс суурь нь болсон засгийн газар хоорондын болон үндэсний яриа, хэлэлцээрт манай гишүүд ИКЛЭЙ-г төлөөлөн оролцдог.

Оролцоорой

Орон нутгийн болон бүс нутгийн захиргаад манай дэмжих, нөлөөлөн таниулах үйл ажиллагаанд оролцож:

Олон талт байгаль орчны гэрээ, хэлэлцээрийг боловсруулахад оролцох

ИКЛЭЙ нь Рио де Жанейро хотноо болсон 1992 оны Дэлхийн Дээд хэмжээний уулзалтаас гаргасан олон улсын гурван суурь хэлэлцээрийн (НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц – НҮБУАӨСК / UNFCCC, НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенц – НҮББОЯБК / CBD болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц – НҮБЦТК/ UNCCD) ажиглагчаар хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц хот, суурин газар, орон нутгийн захиргаадын сүлжээ байгууллага юм.

ИКЛЭЙ эдгээр гэрээ конвенцийн дагуу олон улсын яриа хэлэлцээрт идэвхтэй оролцож, орон нутгийн болон бүс нутгийн захиргаадын хэрэгцээ, сонирхол, тэргүүлэх чиглэлүүдийг албан ёсны бодлого, шийдвэрүүдэд тусган оруулсан байхад анхаарч ажилладаг.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн байгууллагад (UNFCCC) ИКЛЭЙ нь орон нутгийн болон хотын захиргааны байгууллагуудын (LGMA) нэгдлийн үндсэн зохицуулагчаар ажилладаг. Харин НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцийн дагуу үүссэн байгууллагад (CBD) ИКЛЭЙ нь Биологийн олон янз байдлын төлөөх хот, суурин газар, орон нутгийн үйл ажиллагааны дэлхийн түншлэлийн тэргүүлэгч түншийн үүрэг гүйцэтгэдэг.

Засгийн газар хоорондын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох

ИКЛЭЙ нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хабитат болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах алба (UNDRR) зэрэг олон тооны засгийн газар хоорондын байгууллагуудтай түншлэлийн гэрээтэй байдаг.

ИКЛЭЙ эдгээр гэрээ хэлэлцээрийн дагуу дээд түвшний шийдвэр гаргах байгууллагуудын уулзалтууд болон эдгээр байгууллагын зорилго, зорилтын дагуу мэдлэг солилцох, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хурал, семинарт оролцдог.

ИКЛЭЙ мөн дэлхийн байгаль орчны хөтөлбөрийг тодорхойлоход оролцогч талуудын бүлгүүдийг татан оролцуулдаг НҮБ-ын Байгаль орчны үндсэн бүлгүүдийн зохицуулах хорооны урт хугацааны гишүүн юм.

Ерөнхий Ассамблей болон холбогдох НҮБ-ын удирдлагатай үйл явцад оролцох

ИКЛЭЙ нь НҮБ-ын тогтолцоонд оролцогч талуудын оролцоог хангах зорилгоор 1992 оны Дэлхийн Дээд хэмжээний уулзалтаар 21-р зууны мөрийн хөтөлбөрийн (Agenda 21) хүрээнд байгуулагдсан есөн Үндсэн Бүлгийн нэг болох Орон нутгийн захиргаадын үндсэн бүлгийн (LAMG) хүрээнд дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй хувь нэмэр оруулаад байгаа юм.

ИКЛЭЙ байгууллага нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг (SDGs) боловсруулах, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн засгийн газар хоорондын үйл явцыг бий болгох, Тогтвортой хөгжлийн өндөр түвшний улс төрийн форумыг байгуулахаар дэлхийн улс гүрнүүдийн тохиролцсон 2012 оны Рио+20 үйл явцын үр дүнг хянаж, оролцдог.

ИКЛЭЙ нь мөн НҮБ-ын тусгай агентлагуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажлыг зохицуулах үүрэг бүхий НҮБ-ын гол байгууллагуудын нэг болох Эдийн засаг, нийгмийн зөвлөлд (ECOSOC) тусгай зөвлөх статустай.

Олон түвшний засаглалын чиглэлээр ахиц гаргах

Улс үндэстнүүд Парисын уур амьсгалын хэлэлцээр, ТХЗ-ууд, Хотжилтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарган урагшилж байхтай зэрэгцэн ИКЛЭЙ орон нутгийн болон бүс нутгийн захиргаа, үндэсний засгийн газрын зохицуулалттай үйл ажиллагаа болох олон түвшний засаглалыг дэмжлэг, нөлөөллийн хөтөлбөрийнхөө нэн тэргүүний асуудал болгон оруулсан.

2018 оны эхээр ИКЛЭЙ уур амьсгалын бодлогын асуудлаар аливаа улс дотооддоо олон түвшний, олон талт оролцогчидтой зөвлөлдөх уулзалт хийхэд нь ахиц гаргах зорилгоор Хот, бүс нутгийн Таланоа хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Энэхүү хэлэлцүүлэг нь үндэсний тогтвортой хөгжлийн бодлогыг үндэсний засгийн газар болон хот, суурин газар, орон нутгийн захиргаад хамтран боловсруулж, хамтран хэрэгжүүлэх, мөн үндэсний уур амьсгал болон хотжилтын бодлогыг боловсруулахдаа орон нутгийн болон бүс нутгийн захиргаадыг гол түншээр татан оролцуулах оролцоог хангасан цогц үйл явцын загвар юм.

Глобал түншлэл, эвсэл, холбоодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

Орон нутгийн болон бүс нутгийн захиргаадын глобал ажлын хэсгийн гишүүн, Уур амьсгал, эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотын дарга нарын хэлэлцээрийн (GCoM) үүсгэн байгуулагч түнш, мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн орон нутгийн болон хотын захиргааны байгууллагуудын(LGMA) нэгдлийн үндсэн зохицуулагч болохын хувьд ИКЛЭЙ нь орон нутгийн болон бүс нутгийн захиргаадыг дэмжин, тэднийг дэлхийн хэмжээний форум, үйл явцад нэр, нөлөө бүхий оролцогч болгон таниулах глобал эвсэл, холбоодыг үүсгэн, хөгжүүлэх чиглэлээр идэвхийлэн ажилладаг.

Уур амьсгал, эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотын дарга нарын хэлэлцээрийн (GCoM) ажил үүргийнхээ хүрээнд ИКЛЭЙ орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаадыг дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн дагуу хэр зэрэг ахиц гаргаж буйг харуулсан нотолгоог батжуулж, баримтжуулах чиглэлээр ажилладаг. ИКЛЭЙ нь CDP байгууллагатай хамтран GCoM-н албан ёсны тайлан мэдээний платформ болох carbonn Center-г удирддаг.

WORLD SECRETARIAT
Kaiser-Friedrich-Straße 7, 53113 Bonn, Germany
T: +49-228 / 97 62 99-00
F.+49-228 / 97 62 99-01 http://www.iclei.org
EUROPE
European Secretariat
Leopoldring 3, 79098 Freiburg, Germany
http://www.iclei-europe.org
Brussels Office
Rue du Luxembourg 19-21, 1000 Bruxelles, Belgium
https://iclei-europe.org/
AFRICA
Africa Secretariat
Unit 1, 2nd Floor, South Tower, Sable Park, 14 Bridge Boulevard, Century City, Cape Town, 7441
https://africa.iclei.org/
NORTH AMERICA
Canada Office
401 Richmond St W suite 204, Toronto, ON M5V 3A8, Canada
http://www.icleicanada.org
USA Office
1536 Wynkoop St #901, Denver, CO 80202, USA
http://www.icleiusa.org
MEXICO, CENTRAL AMERICA and the CARIBBEAN
Mexico, Central America and Caribbean Secretariat
Eje Central Lázaro Cárdenas 13 Edificio Miguel Abed Piso 5 Oficinas 506 y 507, Alcaldía Cuauhtémoc, Centro 06050 CDMX, México
http://www.iclei.org.mx
SOUTH AMERICA
South America Secretariat
Rua Marquês de Itu, 70 - 14º andar Vila Buarque CEP 01223-000 São Paulo, SP, Brasil
http://americadosul.iclei.org
SOUTH ASIA
South Asia Secretariat
Ground Floor, NSIC-STP Complex NSIC Bhawan, Okhla Industrial Estate New Delhi – 110020, India
https://southasia.iclei.org/
EAST ASIA
East Asia Secretariat
14/F, Seoul Global Center Building, 38 Jongno, Jongno-gu, Seoul, South Korea (110-110)
http://eastasia.iclei.org
Japan Office
1-14-2 Nishi-Shimbashi,Minato-ku, Tokyo, Japan 105-0003
https://japan.iclei.org
Korea Office
17-59 Kintex-ro, Ilsanseo-gu, Goyang-si, Gyeonggi-do 10390, Republic of Korea
https://www.icleikorea.org
Beijing Office
1209B Diyang Tower No.2 North Road East 3rd Ring, Chaoyang Dist., Beijing 100027, China
http://eastasia.iclei.org/
Kaohsiung Capacity Center
4F. No.436, Daye N. Rd., Xiaogang Dist., Kaohsiung City 812, Taiwan
http://icleikcc.org
SOUTHEAST ASIA
Southeast Asia Secretariat
Manila Observatory Ateneo de Manila University Loyola Hts., Quezon City 1108 Philippines
https://icleiseas.org
Indonesia Project Office
Rasuna Office Park III WO. 06-09 Komplek Rasuna Epicentrum Jl. Taman Rasuna Selatan, Kuningan DKI Jakarta, 12960, Indonesia
OCEANIA
Oceania Secretariat
Level 1, 200 Little Collins Street Melbourne, Victoria 3000, Australia
https://www.icleioceania.org