Хүрэх зам/Хандлага/ Арга зам/хэлбэр

Тогтвортой ертөнцийн түлхүүр нь тогтвортой хотын хөгжил юм.

Манай арга барил – хөгжлийн чиг баримжаа

ИКЛЭЙ олон улсын байгууллага нь орон нутгийн түвшнээс дэлхийн түвшинд хүрч ажиллан, бодлого зохицуулалтыг чиглүүлж, дэлхий даяар хот суурин газрын орчныг өөрчлөх үйл ажиллагааг өрнүүлдэг. Бид засгийн газар болон хот, суурин газар, орон нутгийн засаг захиргаад, олон улсын холбоо байгууллагууд хооронд, мөн аж үйлдвэрийн салбарууд болон оролцогч талуудын бүлгүүд хооронд холбоо тогтоож, хот-хот, хот-бүс нутаг, орон нутаг-дэлхий, орон нутаг-үндэсний хэмжээний гэсэн холбоосыг үүсгэн ажилладаг. Ийнхүү хот, суурин газар, орон нутгийн, үндэсний болон олон улсын оролцогч талууд, бодлого зохицуулалт, үүрэг амлалт, санаачлагуудыг хооронд нь холбосноор тогтвортой хотын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг бүх түвшинд бэхжүүлдэг.

ИКЛЭЙ байгууллагын зүгээс хот, суурин газар, орон нутгийн түвшинд өөрчлөлтийг удирдан, чиглүүлэхдээ тодорхой салбар, нутаг дэвсгэрийг хамарсан харилцан хамаарал бүхий таван чиг баримжааг баримталдаг. Энэхүү загвар нь орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаадад хот суурин газрын системд бүхлээр нь өөрчлөлт хийж, нэгдмэл, цогц байдлаар шийдэл боловсруулах боломж олгодог.

Дор дурдсаны дагуу эдгээр чиг баримжаа нь ИКЛЭЙ сүлжээ байгууллагын ажлын удирдамж болох ИКЛЭЙ Малмёгийн амлалт, стратегийн алсын хараа 2021-2027 баримт бичигт орсон байдаг. Эдгээр чиг баримжааг ИКЛЭЙ-н Монреалийн амлалт, стратегийн алсын хараан 2018-2024 баримт бичигт анх дурдсан байдаг.

Таван чиг баримжаа

Хот бол маш нарийн төвөгтэй систем юм. Хот суурин газрын системийг бүрдүүлж буй хэсгүүд, хүнс түгээх сүлжээ, эрчим хүчний сүлжээнээс эхлээд тээвэр, ногоон зам хүртэл бүгд хоорондоо уялдаа холбоотой, динамик байдаг. Эдгээрийн аль нэгэнд нь өөрчлөлт хийхэд бусдадаа нөлөөлж, системийн өөрчлөлтийг бий болгож болно. Энэ бүх харилцан холбоог харгалзан үзсэн шийдэл боловсруулах нь тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой.

Бага ялгаруулалт бүхий, байгальд түшиглэсэн, тэгш хүртээмжтэй, тэсвэрлэн сэргэх чадвартай, тойрог хөгжил рүү чиглэсэн ИКЛЭЙ-н таван чиг баримжааг системийн өөрчлөлт бий болгох зорилготой боловсруулсан.

Дээрх таван чиг баримжаа нь хүний амьдралын хэв маяг, барилга байгууламж болон хүрээлэн буй орчны тэнцвэрийг хангасан цогц шийдлүүд боловсруулах тогтолцоог бүрдүүлнэ. Эдгээр хөгжлийн зарчмуудын хүрээнд асуудлыг цогцоор нь авч үзэн, орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаад, дэлхийн мэргэжилтнүүдийн сүлжээ байгууллага болохын хувьд үзүүлэх нөлөөллөө оновчтой болгоно. Жишээлбэл, байгальд түшиглэсэн хөгжил хэрхэн тэсвэрлэн сэргэх чадварт эерэгээр нөлөөлдөг, эсвэл бага ялгаруулалт бүхий хөгжилд хэрхэн тэгш байдлын асуудлыг оруулах талаар бид бодолцож үздэг. Эдгээр хөгжлийн чиг баримжаа буюу зарчмуудыг орон нутгийн болон бүс нутгийн хөгжлийг чиглүүлэхэд баримталснаар хот суурин газрын системүүдийг илүү тогтвортой болгох бүрэн боломжтой.

Орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаад эдгээр зарчмыг баримтлан хотын тогтвортой хөгжлийг системийн хүрээнд явуулах удирдамж болгон ашигладаг. Чиг баримжаа бүр нь олон салбарыг хамрах бөгөөд дотроо тогтвортой хөгжлийн олон стратегийг агуулдаг. Бага ялгаруулалт бүхий хөгжлийн чиг баримжааны хувьд, жишээлбэл, тээвэр, барилга байгууламжаас авахуулаад эрчим хүч хүртэл бүх зүйлийг тооцоолдог.

Бид ажлаа аль болох олон чиг баримжааг нэгтгэх байдлаар төлөвлөн, зохион байгуулдаг. Төсөл, түншлэл, санаачилга гэх мэт аливаа үйл ажиллагаанд олон зарчим ашиглах тусам гарах өөрчлөлт ихсэх магадлалтай.

Тиймээс бид үйл ажиллагаагаа ихэвчлэн нэг давамгайлах чиг баримжаа эсвэл нэгтгэсэн чиг баримжаа баримтлан удирддаг. Аливаа хот эсвэл бүс нутагт чиг баримжаа тус бүрийн хувьд олон үйл ажиллагаа ноогдуулан хэрэгжүүлэх боломжтой. Эдгээр үйл ажиллагаа нь тухайн орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаанд тогтвортой хотын хөгжлийн чиглэлээр ахиц гаргахад туслана.

Хөгжлийн таван чиг баримжаа

Хорт хий бага ялгаруулах хөгжлийн чиг баримжаа

Тэг ялгаруулалт зарчмыг баримтлан, хорт утааг бага байлгах хөгжлийн зорилтын дагуу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, эдийн
засгийн шинэ боломжуудыг бий болгон, хүний нийгмийн болон байгалийн тогтолцоог эрүүлжүүлэн сайжруулна
Энэхүү зарчмын дагуу орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны зүгээс халаалт, хөргөлт, гэрэлтүүлэг, хоол хүнсний системээс ялгарах байгаль орчин бохирдуулагчид, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дуу чимээ багасгах арга хэмжээ авдаг. Бүх үйл ажиллагаандаа, ялангуяа тээвэр, хог хаягдал болон барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулдаг. Түүгээр ч зогсохгүй, зуун хувь сэргээгдэх эрчим хүч ашиглаж, чулуужсан түлшнээс татгалзаж, байгальд түшиглэсэн шийдэл ашиглах замаар энэ зууны дунд үе гэхэд сэргээгдэх эрчим хүчний эрин үеийг эхлүүлэн, нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй дэд бүтэцтэй болж, үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. Мөн зорчигч, ачаа тээврийн тогтвортой хөгжилд ээлтэй хөдөлгөөнийг дэмжиж, цэвэр түлшний бодлого болон сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг цахилгаан тээврийн хэрэгслийг нэн тэргүүнд тавьж, хүн төвтэй хөдөлгөөнт шийдлүүдийг илүү чухалчилдаг юм.

Байгальд түшиглэсэн хөгжлийн чиг баримжаа

Биологийн олон янз байдал болон хот, суурин газрын экосистем нь тухайн хот, орон нутгийн эдийн засаг, сайн сайхан байдал, тэсвэрлэн сэргэх
чадварын үндэс суурь болж өгдөг тул байгальд
түшиглэсэн хөгжлийн чиг баримжааны дагуу
эдгээрийг хамгаалж, сайжруулна.

Through this pathway, local and regional governments prioritize healthy local environments, in which air, water, soil and all natural resources that sustain life and health are protected and nurtured. They deploy strategies and plans that unlock the potential for nature to provide essential services and new economic opportunities. They apply nature-based solutions, use blue and green infrastructure and promote green zones.

Тойрог хөгжлийн чиг баримжаа

Тойрог хөгжлийн чиг баримжааны дагуу үйлдвэрлэл, хэрэглээний шинэ загваруудыг нэвтрүүлж, үйлдвэрлээд, хэрэглээд, хаядаг шугаман загварыг халах замаар дахин боловсруулах, хамтран хэрэглэх, нөхөн сэргээх боломж бүхий
нөөц ашиглалтыг дэмждэг тогтвортой нийгмийг
бий болгоно.
Энэхүү зарчмын дагуу орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны зүгээс хотын болон эдийн засгийн хөгжлөөс нөөцийн хамаарлыг салгаж, бараа, үйлчилгээний үнэд байгаль орчин, нийгмийн хүчин зүйлийн зардлыг тооцон оруулна. Нөөцийн тэгш хүртээмжийг дэмжиж, хот болон хот орчимд хаалттай эргэлтийн систем нэвтрүүлж нөөцийг бүрэн ашиглахад анхаарна. Нөөцийг үрэхгүй, хаяхгүй, нэмж олборлохгүй, үр дүнтэй ашиглах шинэ орон нутгийн эдийн засгийг дэмжинэ. Орон нутгийн болон бүсийн засаг захиргаанаас тогтвортой хог хаягдлын менежментэд түлхүү анхаарч, бизнесийн салбартай зах зээлийн судалгааны эхний үе шатаас авахуулаад орон нутгийн тогтвортой байдлын зорилтуудыг дэмжсэн, иргэдийн хэрэгцээнд нийцсэн шийдэл гарган, нэвтрүүлэх хүртэлх бүх үе шатад хамтран ажиллана. Илүү ухаалаг, байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн сонгон худалдан авч, ногоон эдийн засгийг дэмжинэ.

Тэсвэрлэх чадвар бүхий хөгжлийн чиг баримжаа

Тэсвэрлэн сэргэх чадвар бүхий хөгжлийн чиг
баримжааг баримтлан байгаль орчин,
технологи, нийгэм, хүн ам зүйн зэрэг хурдацтай
өөрчлөлтөөс үүдэлтэй стресс, цочролоос
урьдчилан сэргийлэх, даван туулах болон
эргэн хэвийн байдалд орох чадамжийг
нэмэгдүүлнэ.
Энэхүү зарчмын дагуу орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны зүгээс тэсвэрлэн сэргэх чадварыг хотын стратегийн цөм болгож, нийгмийн эмзэг бүлгийн эрх, хэрэгцээг харгалзан шинээр үүсэж болзошгүй аюул, эрсдэлд бэлтгэдэг. Хүн болон хүрээлэн буй орчинд учирч болзошгүй ачааллыг хөнгөвчлөн үндсэн системүүдийг тасралтгүй бэхжүүлэн ажилладаг. Төрийн болон бусад байгууллага, явуулдаг үйл ажиллагаанд нь итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор ил тод, тэгш хүртээмжтэй хандлагыг баримталдаг.

Тэгш хүртээмжтэй, хүн-төвтэй хөгжлийн чиг баримжаа

Тэгш хүртээмжтэй, хүн-төвтэй хөгжлийн зарчмыг баримталснаар илүү эрх тэгш, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, нийгмийн бүх хэсгийг хамруулсан хотыг цогцлоож, ядуурлыг бууруулна.
Энэхүү зарчмыг баримтлан орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны зүгээс бүгдийг тэгш хүртээмжтэй хамруулсан хөгжлийг дэмжих, хүний амьдралыг тэтгэгч байгаль экологийн системүүдийг хамгаалах үйл явц, загваруудыг хэрэгжүүлдэг. Хүн бүрийг аюулгүй, баталгаатай хүнс, ус, эрчим хүч, ариун цэврийн үйлчилгээгээр хангаж, агаар, хөрсийг цэвэр байлгахыг зорин ажилладаг. Түүнчлэн олон янз байдал, өвөрмөц ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн хүн төвтэй, аюулгүй, нийгэм, соёлын хувьд нягт нэгдмэл орчинг цогцлоон бүтээнэ.

Тогтвортой хотын ирээдүйг бүтээх бидний үйл ажиллагаанд нэгдээрэй.

Хоорондоо харилцан уялдаа бүхий таван чиг баримжааг баримтлан урагшилж буй даян дэлхийн сүлжээний гишүүн болоорой.

Бидэнтэй нэгдээрэй.
WORLD SECRETARIAT
Kaiser-Friedrich-Straße 7, 53113 Bonn, Germany
T: +49-228 / 97 62 99-00
F.+49-228 / 97 62 99-01 http://www.iclei.org
EUROPE
European Secretariat
Leopoldring 3, 79098 Freiburg, Germany
http://www.iclei-europe.org
Brussels Office
Rue du Luxembourg 19-21, 1000 Bruxelles, Belgium
https://iclei-europe.org/
AFRICA
Africa Secretariat
Unit 1, 2nd Floor, South Tower, Sable Park, 14 Bridge Boulevard, Century City, Cape Town, 7441
https://africa.iclei.org/
NORTH AMERICA
Canada Office
401 Richmond St W suite 204, Toronto, ON M5V 3A8, Canada
http://www.icleicanada.org
USA Office
1536 Wynkoop St #901, Denver, CO 80202, USA
http://www.icleiusa.org
MEXICO, CENTRAL AMERICA and the CARIBBEAN
Mexico, Central America and Caribbean Secretariat
Eje Central Lázaro Cárdenas 13 Edificio Miguel Abed Piso 5 Oficinas 506 y 507, Alcaldía Cuauhtémoc, Centro 06050 CDMX, México
http://www.iclei.org.mx
SOUTH AMERICA
South America Secretariat
Rua Marquês de Itu, 70 - 14º andar Vila Buarque CEP 01223-000 São Paulo, SP, Brasil
http://americadosul.iclei.org
SOUTH ASIA
South Asia Secretariat
Ground Floor, NSIC-STP Complex NSIC Bhawan, Okhla Industrial Estate New Delhi – 110020, India
https://southasia.iclei.org/
EAST ASIA
East Asia Secretariat
14/F, Seoul Global Center Building, 38 Jongno, Jongno-gu, Seoul, South Korea (110-110)
http://eastasia.iclei.org
Japan Office
1-14-2 Nishi-Shimbashi,Minato-ku, Tokyo, Japan 105-0003
https://japan.iclei.org
Korea Office
17-59 Kintex-ro, Ilsanseo-gu, Goyang-si, Gyeonggi-do 10390, Republic of Korea
https://www.icleikorea.org
Beijing Office
1209B Diyang Tower No.2 North Road East 3rd Ring, Chaoyang Dist., Beijing 100027, China
http://eastasia.iclei.org/
Kaohsiung Capacity Center
4F. No.436, Daye N. Rd., Xiaogang Dist., Kaohsiung City 812, Taiwan
http://icleikcc.org
SOUTHEAST ASIA
Southeast Asia Secretariat
Manila Observatory Ateneo de Manila University Loyola Hts., Quezon City 1108 Philippines
https://icleiseas.org
Indonesia Project Office
Rasuna Office Park III WO. 06-09 Komplek Rasuna Epicentrum Jl. Taman Rasuna Selatan, Kuningan DKI Jakarta, 12960, Indonesia
OCEANIA
Oceania Secretariat
Level 1, 200 Little Collins Street Melbourne, Victoria 3000, Australia
https://www.icleioceania.org