Орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаад ба ИКЛЭЙ

ИКЛЭЙ — Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргаадын олон улсын байгууллага нь хот, суурин газрын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн 1750 гаруй орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааг нэгтгэсэн томоохон сүлжээ байгууллага юм. Бид 100+ улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж, тогтвортой хөгжлийн бодлогод нөлөө үзүүлэн, хорт утаагүй, байгальд түшиглэсэн, тэгш хүртээмжтэй, тэсвэртэй, тойрог хөгжлийг цогцлооход орон нутгийн үйл ажиллагааг дэмжин чиглүүлдэг.

ИКЛЭЙ байгууллага нь тогтвортой хөгжлийг хот суурин газрын хөгжлийн салшгүй хэсэг болгож, практик, цогц шийдлүүдээр дамжуулан хот суурин газарт системтэй өөрчлөлт хийх боломжийг бий болгодог. Бид хот, тосгон, бүс нутгуудад явагдаж буй хурдацтай хотжилт, уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтол, тэгш бус байдал зэрэг асуудлуудыг урьдчилан таамаглаж, хариу арга хэмжээ авахад туслалцаа үзүүлдэг.

Манай сүлжээнд нэгдсэн хот, суурин газар, орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаад өдөр тутмын үйл ажиллагаа, бодлогодоо тогтвортой хөгжлийг тусган, хэрэгжүүлэх маягаар дээрх асуудлуудыг даван туулж байна. Бид өгөгдөл, шинжлэх ухааны нотолгоо, орон нутгийн бодит байдалд тулгуурласан, төрөл бүрийн дарамт шахалтуудыг тооцон авч үзсэн шийдлүүдийг боловсруулж, шийдвэр гаргахад шаардлагатай чадавх, мэдлэгт хөрөнгө оруулалт хийдэг. Мөн өөрчлөлтийг системтэйгээр хийж явуулахад ашиглах зорилгоор хөгжлийн таван чиг баримжааг боловсруулан удирдамж болгон ашигладаг.

Бид тулгарч буй асуудал болон чадавхын түвшний хувьд зөрүүтэй, том жижиг олон янзын хот, суурин газар, бүс нутагт хүрч ажилладаг. Тэдгээрийн олонх нь өмнөө томоохон зорилт тавиад, түүндээ амжилттай хүрч чадсан бөгөөд тогтвортой хөгжлийн асуудлаар тэргүүн эгнээнд алхаж, шинэ шийдлүүдийг санаачлан, тогтсон хэв маягийг эвдэн ажиллаж байна. Бусад нь тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд систем, чадавхаа бэхжүүлэн, шилжилтийн эхний алхмуудаа хийн ажиллаж байна.

Бидний тусламжтайгаар хамгийн сүүлийн үеийн дэлхийн түвшний мэдлэг, шийдлүүдийг орон нутгийн түвшинд нэвтрүүлэх бололцоотой болдог. Мөн хот, суурин газрын тогтвортой хөгжилд тогтолцооны өөрчлөлт хийх зорилгоор манай мэргэжилтнүүдийн баг гишүүн хотуудтай харилцан солилцоо хэрэгжүүлэх, түншлэл үүсгэх, чадавх бэхжүүлэх замаар хамтран ажилладаг.

ИКЛЭЙ нь орон нутаг, бүс нутаг, үндэсний болон дэлхийн засаг захиргааны байгууллагын түвшинд харилцаа холбоо үүсгэж, олон улсын байгууллага, үндэсний засгийн газар, судалгаа, санхүүгийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшилтэй стратегийн холбоо үүсгэн хамтардаг. Бид олон салбарын мэргэжилтнүүдээс бүрдэх хамтарсан багууддаа инновацын шийдэл санаачлан, нэвтрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэн өгч, түншүүдтэйгээ хамтран хот, суурин газрын тогтвортой хөгжлийг дэмжих шинэлэг арга замуудыг бий болгох зорилтуудыг өмнөө тавин ажилладаг.

Тогтвортой хөгжлийг улс орон, дэлхий нийтийн хөгжлийн тулгуур хэмээн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрдөг болохоос өмнө ИКЛЭЙ-г анх үүсгэн байгуулсан орон нутаг, бүс нутгийн засаг захиргаадын бүлгийн зүгээс энэ чиглэлээр аль хэдийн зарим тодорхой арга хэмжээг авч эхэлсэн байсан. Бидний хүчин чармайлт энэ олон жилийн туршид тогтвортой хөгжлийг дэлхий даяарх орон нутаг, бүс нутгийн засаг захиргаадын үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүн эгнээнд тусгуулахад чиглэгдсээр ирсэн юм.

Цаг хугацааны явцад ИКЛЭЙ өргөжин тэлж, одоогоор 100 гаруй оронд суугаа 22 төлөөлөгчийн газраараа дамжуулан үйл ажиллагааг явуулж, хот, суурин газрыг тогтвортой хөгжүүлэх зорилго бүхий хамтын хүчин чармайлтын үр дүнд дэлхийн хөгжлийн замналыг өөрчлөхөд жинтэй хувь нэмэр оруулж байна.

ИКЛЭЙ сүлжээ

ИКЛЭЙ сүлжээнд нэгдсэн орон нутгийн болон бүс нутгийн захиргаад нь тогтвортой хотын хөгжлийг хамтдаа урагшлуулах динамик хүч болсон дэлхийн өнцөг, булан бүрийн хот, суурин газар, бүс нутгийн төлөөлөл юм.

Удирдах зөвлөлийн болон бусад засаглалын албан тушаал хаших, удирдлага сонгох, ИКЛЭЙ-н нөлөөллийн болон бусад арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцох эрх бүхий Гишүүд, мөн ИКЛЭЙ сүлжээнд нэгдэж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хот, бүс нутаг, орон нутгийн Захиргаад нийлээд ИКЛЭЙ сүлжээг бүрдүүлнэ. Энд дурдагдсан үйл ажиллагааг Үйл ажиллагааны архиваас хайж болно.

Манай улам бүр өргөжин тэлж буй сүлжээний дэлхийг хамарсан статистик:

  • 2500+

    хот, суурин газар, бүс нутаг

  • 125+

    улс орон

  • 25%+

    дэлхийн хот, суурин газрын хүн ам

  • 20%+

    дэлхийн хүн ам

ИКЛЭЙ-д гишүүнээр элсэх

ИКЛЭЙ-д гишүүнээр элсэн гишүүний онцгой давуу эрхийг эдлэх боломжтой ба тогтвортой ирээдүйг бүтээх үүрэг амлалт авсан хотуудын хамгийн өргөн хүрээг хамарсан сүлжээний удирдлага, засаглалд гар бие оролцоорой.

ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ
WORLD SECRETARIAT
Kaiser-Friedrich-Straße 7, 53113 Bonn, Germany
T: +49-228 / 97 62 99-00
F.+49-228 / 97 62 99-01 http://www.iclei.org
EUROPE
European Secretariat
Leopoldring 3, 79098 Freiburg, Germany
http://www.iclei-europe.org
Brussels Office
Rue du Luxembourg 19-21, 1000 Bruxelles, Belgium
https://iclei-europe.org/
AFRICA
Africa Secretariat
Unit 1, 2nd Floor, South Tower, Sable Park, 14 Bridge Boulevard, Century City, Cape Town, 7441
https://africa.iclei.org/
NORTH AMERICA
Canada Office
401 Richmond St W suite 204, Toronto, ON M5V 3A8, Canada
http://www.icleicanada.org
USA Office
1536 Wynkoop St #901, Denver, CO 80202, USA
http://www.icleiusa.org
MEXICO, CENTRAL AMERICA and the CARIBBEAN
Mexico, Central America and Caribbean Secretariat
Eje Central Lázaro Cárdenas 13 Edificio Miguel Abed Piso 5 Oficinas 506 y 507, Alcaldía Cuauhtémoc, Centro 06050 CDMX, México
http://www.iclei.org.mx
SOUTH AMERICA
South America Secretariat
Rua Marquês de Itu, 70 - 14º andar Vila Buarque CEP 01223-000 São Paulo, SP, Brasil
http://americadosul.iclei.org
SOUTH ASIA
South Asia Secretariat
Ground Floor, NSIC-STP Complex NSIC Bhawan, Okhla Industrial Estate New Delhi – 110020, India
https://southasia.iclei.org/
EAST ASIA
East Asia Secretariat
14/F, Seoul Global Center Building, 38 Jongno, Jongno-gu, Seoul, South Korea (110-110)
http://eastasia.iclei.org
Japan Office
1-14-2 Nishi-Shimbashi,Minato-ku, Tokyo, Japan 105-0003
https://japan.iclei.org
Korea Office
17-59 Kintex-ro, Ilsanseo-gu, Goyang-si, Gyeonggi-do 10390, Republic of Korea
https://www.icleikorea.org
Beijing Office
1209B Diyang Tower No.2 North Road East 3rd Ring, Chaoyang Dist., Beijing 100027, China
http://eastasia.iclei.org/
Kaohsiung Capacity Center
4F. No.436, Daye N. Rd., Xiaogang Dist., Kaohsiung City 812, Taiwan
http://icleikcc.org
SOUTHEAST ASIA
Southeast Asia Secretariat
Manila Observatory Ateneo de Manila University Loyola Hts., Quezon City 1108 Philippines
https://icleiseas.org
Indonesia Project Office
Rasuna Office Park III WO. 06-09 Komplek Rasuna Epicentrum Jl. Taman Rasuna Selatan, Kuningan DKI Jakarta, 12960, Indonesia
OCEANIA
Oceania Secretariat
Level 1, 200 Little Collins Street Melbourne, Victoria 3000, Australia
https://www.icleioceania.org