Катрин Стьернфельдт Жамме нь Мальмё хотын даргаар 2013 онд сонгогдсон бөгөөд тус хотын анхны эмэгтэй дарга юм. Жамме хотын даргын хувиар Щведийн хот, мужуудын (SKL) удирдах зөвлөлд ажиллан Щведийн хотуудад олдож буй боломжууд, тулгарч буй асуудлуудын талаар нэлээд өргөн ойлголттой болоод байгаа юм. Мөн энэхүү албан үүргийнхээ хүрээнд тэрээр санхүү, төрийн худалдан авалт, бизнес, худалдаа арилжааг хянаж, тус хотын корпорац, агентлагуудыг удирдан чиглүүлдэг.